Трамп: Хашоггийн алуурчныг энэ сарын 20-нд зарлана

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

Цагаан ордны тэргүүн маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Саудын Арабын сэтгүүлч асан Жамаль Хашоггийн аллагын хэргийн талаар маш дэлгэрэнгүй илтгэлийг нийтэлнэ гэж мэдэгджээ.

Арваннэгдүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  энэ талаар мэдэгдсэн бөгөөд сэтгүүлчийн аминд хэн халдсан тухай мэдээлэл тэрхүү илтгэлд орох гэнэ.

Тэрбээр мөн Тагнуулын төв газрын дарга Жина Хэспэлтэй утсаар ярьснаа нотолж, баасан гарагт /2018.11.16/ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Тагнуулын төв газрын мэдээлэл “Урьдчилсан мэдээ” байсан гээд, ямар нэгэн дүгнэлт хийхэд хэт эрт байна гэж тайлбарлав.

Саудын Арабын иргэн, Washington Post хэвлэлийн сэтгүүлч Жамаль Хашогги Истанбул дах Саудын Арабын ерөнхий консулын байранд аравдугаар сарын 2-ны өдөр амиа алдсан юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top