Гүржийн Засгийн газар иргэдийнхээ банкин дахь өрийг тэглэнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Гүржийн Засгийн газар тус улсын 600 мянга гаруй иргэдийн банкин дахь өрийг тэглэх шийдвэр гаргалаа.

Гүржийн Ерөнхий сайд Мамука Бахтадзегийн мэдэгдсэнээр банк, цахим болон бусад санхүүгийн байгууллагад өр бүхий 600 мянга гаруй иргэд үүнд хамрагдах гэнэ. Эдгээр иргэдийн өрийн нийт хэмжээ 565.3 сая ам.доллар аж.

Гүржийн Ерөнхий сайдын хэлснээр, эдгээр иргэдийн 150 мянга орчим нь нийгмийн эмзэг бүлэгт хамаарч байгаагаас гадна арав гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа гэнэ. Иргэдийн банкин дахь өрийг тэглэх арга хэмжээ арванхоёрдугаар сарын 15-наас эхэлж, мөн сарыг дуустал үргэлжлэх аж.

“Манай иргэд шинэ жилийг өргүй угтах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.20.31) 2018 оны 11 сарын 20

гуэ мон мундагаа

0  |  0
zochin(202.70.46.20) 2018 оны 11 сарын 20

manaid irgediinhee uriig teglej bolno 76 hulgaich deer ni ofishorchid bas jijig dundiinhnii munguur teglii gevel bolno sh dee daanch tiim shiidver gargah ZYRHTEI ZORIGTOI AAV-iin huvguud alga daa.

0  |  0
зочин (66.181.191.247) 2018 оны 11 сарын 19

манайд ийм зүйл болно гэж ч зүүд биз дээ

0  |  0
zochin(150.129.143.177) 2018 оны 11 сарын 19

ediin zasag taamgaar l

0  |  0
Top