Экс найз бүсгүйтэйгээ муудалцсан залуу эмнэлэгт дөрвөн хүн хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

АНУ-ын Чикагод нэгэн этгээд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алджээ. Тэрбээр экс найз бүсгүйтэйгээ эмнэлгийн гаднах автомашины зогсоолд маргалдсаныхаа дараа дээрх хэргийг үйлдсэн байна. Хуучин найз бүсгүй нь тус эмнэлгийн эмч байсан аж.

“ABC 7” телевизийн мэдээлснээр буудалцааны үеэр хууль хяналтын байгууллагын нэг ажилтан амиа алджээ. Гэмт хэрэгтэн зогсоол дээр экс сүйт бүсгүйгээ хөнөөснийхөө дараа эмнэлэг рүү орж, бусад руу гал нээсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр буутай этгээд өөрөө ч амиа алдсан гэнэ. Тэр 32 настай байжээ. 

Үүний өмнө Чикагод нэгэн эмнэлгийн ойролцоо буудалцаан болж, гэмт хэрэгтэн болон өөр нэг хүн амиа алдсан хэрэг гарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top