Венесуэлийг терроризмын спонсор орон гэж зарлана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Венесуэлийг терроризмын спонсор орон гэж зарлах гэж байна. “The Washington Post” сонин албаны эх сурвалжаас үндэслэн мэдээлэхдээ “Венесуэлийг террорист үйл ажиллагааг дэмждэг гэж дүгнэсэн” гэжээ. АНУ энэхүү шийдвэрийг гаргаснаар Венесуэлийг Иран, БНАСАУ  Судан болон Сиритэй адил эгнээнд оруулж байгаа юм.

Сенатор Марк Рубиогийн толгойлдог Бүгд найрамдах намын улстөрчдийн бүлэг дээрх санаачилгыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэдний үзэж буйгаар Венесуэл улс Ливаны босогчдын “Хезболла” бүлэглэл, “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин” зэрэг бүлэглэлтэй холбоотой гэнэ.

Өмнө нь АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт Суданыг терроризмын спонсор орон гэсэн жагсаалтаас гаргахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Судан улс үүний тулд АНУ-ын тавьж буй нөхцөлүүдийг биелүүлэх ёстой аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёхуо(203.91.115.45) 2018 оны 11 сарын 20

ядрахаар нь юу ч гэж хэлж болно

0  |  0
Top