Нисэгчдийн архины хэрэглээтэй холбогдуулан Японы компаниудад шалгалт хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

Японы эрх баригчид нисэгчид нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон Japan Airlines (JAL), All Nippon Airways (ANA) зэрэг иргэний агаарын тээврийн компаниудад шалгалт хийхээр болжээ.

2017 оны наймдугаар сараас өнөөг хүртэлх хугацаанд согтууруулах ундаатай холбоотой шалгалтад бүдэрсэн JAL компанийн 19 нисэгчийг нислэгээс түр чөлөөлжээ. Ийм шалтгаанаас болж нислэг саатсан 12 удаагийн тохиолдол гарч байсан бөгөөд зорчигчдод нисэгчийн биеийн байдал тааруу хэмээн тайлбарладаг байсан гэнэ.

Энэ оны аравдугаар сарын сүүлээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан JAL компанийн нисэгчийг Лондон хотноо баривчилж байсан аж. Үүний улмаас Лондон-Токиогийн чиглэлийн нислэгийг хоёр нисэгчтэй үйлдэж байжээ. Угтаа бол JAL компанийн дүрэм ёсоор нислэгийг гурван нисэгчтэй үйлдэх ёстой байдаг аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top