АНУ-ын шүүх орос эмэгтэйд 83 жилийн ял төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

АНУ-д хоригдож буй орос бүсгүй Богдана Осиповагийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын 4-нд болох байсан ч 2019 оны гуравдугаар сарын 5-нд болгож хойшлуулжээ. Энэ тухай Осиповагийн өмгөөлөгч Алексей Тарасов ярьсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна. АНУ-ын шүүх түүнийг хүүхдүүдээ Оросоос Канзас муж руу авчирвал түр батлан даалтаар суллана гэжээ. Учир нь америк нөхрөөсөө салж, хүүхдүүдээ Орос руу авч явсан Богданаг өөрийнхөө хүүхдүүдийг хулгайлсан гэж буруутгаж байгаа юм.

АНУ-ын зүгээс “Оросын шүүх хүүхдүүдтэй холбоотой шийдвэрийг хүлээн авна гэдэгт бид итгэж байна” гэж мэдэгджээ. Хүүхдүүдийг ойрын хугацаанд АНУ-д аваачих эсэхийг Орост ирэх сарын 3-нд хэлэлцэх аж.

АНУ-ын шүүх Богдана Осиповаг хэд хэдэн хуйвалдаан болон хүүхэд хулгайлсан хэрэгт буруутгаж, 83 хүртэлх жилийн хорих ял оноохоор төлөвлөж байгаа аж. Орос бүсгүйн мэдүүлснээр америк нөхөр нь түүнийг болон хүүхдүүдээ зодсон учир салжээ. Тэрбээр мөн Орос руу явахдаа долоон сартай жирэмсэн байсан аж.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мнг(66.181.185.58) 2018 оны 11 сарын 21

Амерка гэж нэг иймэрхүү эрх зүйн тогтолцоотой.Манай либериал хүйсээр ялгаварладаг авгай хүүхнүүд ийм тэнэг мунаг хуулийг хуулбарлан хэрэглэх гээд өдрийн бодол шөнийн зүүд болсоор мунаглах ажээ.

0  |  0
Ч.Туяа\Хэнтий\(139.5.218.36) 2018 оны 11 сарын 21

Тосоод авах эх орон байхад нэг муу харгис эрд дарлуулж суулгүй эх орондоо ирсэн нь сайна байна.

0  |  0
Top