Афганистаны нийслэл Кабул хотноо амиа золиослох халдлага гарсны улмаас дор хаяж 55 хүн амиа алдаж, 83 хүн шархаджээ.
Халдлага нисэх онгоцны буудлын ойролцоох хүлээн авалтын цогцолборт болсон бөгөөд зөнч Мухаммедын мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр хуран цугласан сүсэгтэн олон өртсөн аж. Дэлбэрэлт болох үед тэрхүү цогцолборт нийт 1000 орчим энгийн иргэд байжээ.
Болсон хэрэгтэй холбогдуулан Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани өнөөдрийг /2018.11.21/ үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.
Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болсон энэхүү халдлагыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш эрс буруушааж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж, бусад улс орныг Афганистаны засгийн газар болон бусад холбогдох газруудтай энэ чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )