Интерполыг Өмнөд Солонгосын иргэн удирдана

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

Олон улсын цагдаагийн агентлаг буюу Интерполын даргаар БНСУ-ын иргэн Ким Жон Ян сонгогджээ. Тэрбээр энэ байгууллагыг хоёр жилийн хугацаанд тэргүүлэх юм.

Интерполын Ерөнхий ассамблейн 87-р чуулганы үеэр болсон санал хураалтаар Ким Жон Яны төлөө 194 гишүүн орон саналаа өгчээ.

57 настай Ким Жон Ян 2015 оноос хойш Интерполын Азийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өмнөх дарга Мэн Хунвэй БНХАУ-д авилгалын хэргээр саатуулагдсаны дараа Интерполын даргын үүрэг гүйцэтгэж байсан юм.

Ким Жон Янтай ОХУ-ын иргэн Александр Прокопчук өрсөлдсөн. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг гол өрсөлдөгчөөр нэрлэж байсан хэдий ч АНУ-ын зүгээс ОХУ-ын иргэнийг Интерполын даргаар сонгохын эсрэг байр суурьтай байв.

Кремлийн зүгээс АНУ-ыг Интерполын тэргүүний сонгуульд шахалт, нөлөө үзүүлсэн хэмээн буруутгажээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
he he(115.171.244.42) 2018 оны 11 сарын 21

ANU gej delhiin yadargaa baina aa. yum bolgond l hoshuu durj baih

0  |  0
he he(115.171.244.42) 2018 оны 11 сарын 21

ANU gej delhiin yadargaa baina aa. yum bolgond l hoshuu durj baih

0  |  0
Top