Зэрлэг омгийнхон Америк жуулчныг хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

Хойд Сентинелийн арлын уугуул иргэд АНУ-ын жуулчныг алсан хэрэг гарсан тухай NDTV мэдээлжээ.

Жон Аллен Чо гэгдэх Америкийн жуулчныг тус арал дээр хүргэсэн долоон загасчныг саатуулсан байна. Тэд нум сумаар зэвсэглэсэн нутгийн зэрлэг омгийнхон жуулчин руу дайрч, далайн эргийн элсэнд булж байсныг харсан тухай эдгээр загасчин ярьсан гэнэ. Энэтхэгийн холбооны арлын нутгийн эрх баригчид Америк жуулчны цогцсыг хайхаар нисдэг тэрэг илгээсэн ч, арал дээр бууж чадаагүй байна. Учир нь энэхүү арлын зэрлэг омгийнхон гадаад ертөнцтэй огт харьцдаггүй бөгөөд тэдэнтэй холбоо тогтоох оролдлого хийхэд дайсагнасан байдлаар ханддаг гэнэ.

India Today хэвлэлд мэдээлснээр, амиа алдсан жуулчин шашны номлогч байсан бөгөөд Андаманы болон Никобарын арлуудад таван удаа очиж байсан гэнэ. Тэрбээр Сентинелийн арлын уугуул иргэдтэй уулзаж, тэдэнд Христийн шашны тухай номлохыг хүсдэг байжээ.

2011 оны байдлаар, Хойд Сентинелийн арал дээр амьдардаг омог 40 гишүүнтэй байсан аж. Тэд нар гадаад ертөнцтэй харилцаа, холбоо тогтоохоос зайлсхийдгээрээ тун онцлог омог юм байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.19.208) 2018 оны 11 сарын 22

Хуучинсаг байдлаараа амьдарч болдог гэж бодоод амь нь гарч байгаа Ми.Энхболдынхон идсэн мөнгөө аваад иэнд очвол дор нь арга хэмжээ авч хариуцлага тооцох байх даа.

0  |  0
мх(103.229.123.137) 2018 оны 11 сарын 22

Манай УИХ. Засгийн газар.Төрийн өндөр албан тушаалтанууд тийшээ явдаггүй юм байх даа

0  |  0
Varane(103.26.195.31) 2018 оны 11 сарын 21

хайран нэг исүсчин бурхандаа очиж дээ.ум маани бади ми хум.

0  |  0
Top