АНУ Оросын хоёр компанид Сирийн Засгийн газарт нефть нийлүүлсэн гэж хориг тавьсан байна. ОХУ Сирийг нефтээр хангасан нь террористуудыг дэмжиж буй хэрэг гэж АНУ үзжээ.
Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас "АНУ-ын хоригууд сүйрсэн улсыг сэргээн босгоход саад болж байна" гэж мэдэгджээ. Гэрэл, дулаангүй болсон Сирийн ард түмнийг АНУ улам хүнд байдалд оруулж байгааг тус яам онцолсон байна.
АНУ-ын Сангийн яам Оросын зургаан хувь хүн болон гурван байгууллагыг Сирийн Засгийн газарт нефть нийлүүлсэн гэж хоригт хамруулжээ. Үүнд хойд хөршийн “Global Vision Group болон “Промсырьёимпорт” гэх том компаниуд багтсан байна. Хоригт мөн “Промсырьёимпорт” компанийн ерөнхий захирлын орлогч Андрей Догаев багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )