Айшвария Рай охиноо олонд харууллаа

2018 оны 11 сарын 22

1994 оны Дэлхийн мисс, болливудын од Айшвария Рай Мумбайд болсон нэгэн сайн үйлсийн хандивын ажиллагаанд долоон настай охин Аарадхия Баччаныгаа дагуулан очжээ. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн тоонд нэрлэгддэг Айшвария Райгийн охиныг хүмүүс сонирхон ширтэж, аав ээжийнхээ хэнтэй нь адилхан болж буйг хэвлэлээр шүүн ярилцаж эхэлсэн байна. Айвария Рай 2007 онд жүжигчин Абхишек Баччантай гэрлэж, 2011 онд Аарадхия охиноо төрүүлсэн юм.


“Трой” уран сайхны кинонд Брэд Питттэй хамтран тоглохыг урьсан ч Айшвария Рай татгалзаж байсан удаатай. Мөн дэлгэцэнд хэзээ ч нүцгэлж гардаггүй, Дэлхийн мисс болсныхоо дараагаар тэрбумтны уулзах саналаас татгалзсан зэргээрээ Айшвария Рай олны хүндлэлийг хүлээсэн нэгэн юм. Мөн Мадам Тюсогийн лааны тосон музейд дүрээ мөнхлүүлсэн анхны энэтхэг эмэгтэй.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монголмаа(207.244.89.75) 2018 оны 11 сарын 23

нөхөртэй нь хамт байдаг юм шиг бичжээ сайхан зантай байгааг нь зургаас нь хараад мэддэг болсон юм уу

0  |  0
гига(202.179.31.11) 2018 оны 11 сарын 22

Тураад хэвэндээ орсон байна. Сайн байна. Нөхрийг нь инээж байхыг сайхан зантай байхыг анх удаа л харж байна.

0  |  0
Top