Мексикийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болох тангараг өргөх ёслолд нь Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро оролцоно гэсэн хүлээлттэй байгаа тухайгаа мэдэгджээ.
Үүнээс өмнө Венесуэлийн дээд шүүх Мексикийн ерөнхий прокурорын газарт тангараг өргөх ёслолд оролцохоор хүрэлцэн ирэх Мадурог баривчлах хүсэлт гаргасан байна.
Үүнээс гадна, Мадурог энэхүү ёслолын арга хэмжээнд оролцохыг эсэргүүцсэн давалгаа нийгмийн сүлжээнд өрнөөд байна. Эл ажиллагаанд Мексикийн ерөнхийлөгч асан Фелипе Кальдерон нэгдсэн гэнэ.
Мексикийн эрх баригчид Мадурод шүүмжлэлтэй ханддаг бөгөөд тус улс Венесуэл дэх ардчилсан тогтолцоог зөрчиж буйн эсрэг байр суурь бүхий Хойд болон Өмнөд Америкийн 12 улс орныг нэгтгэсэн Лима бүлэгт ордог юм. Каракасын зүгээс энэ оны наймдугаар сард болсон Мадурогийн амь насанд халдсан хэрэгт Мехиког буруутгадаг билээ.
Харин зүүний үзэл бодлыг дэмждэг Лопес Обрадор бусад улсын дотоод хэрэгт үл оролцохоо мэдэгдэж байсан юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
nutgaasaan duvesen irgedeen hurdab=n abval urih bolno gedgeen medeeleh heregtei