Төв Америкийн орнуудаас Мексикийн өмнөд хэсэгт очсон олон мянган цагаачийн 600-г нь баривчлан саатуулжээ. “Televisia” сувгийн мэдээлснээр Мексикийн Засгийн газар цагаачдыг орогнол хүсч, тус улсад байх бичиг баримт бүрдүүлж өгөхөөс татгалзсаных нь дараа баривчилсан байна.
Түүнчлэн энэ сарын 18-нд Сальвадороос АНУ руу цагаачдын цуваа хөдөлжээ. Энэ нь аравдугаар сараас хойш Сальвадороос дөрөв дэх удаагаа гарсан цагаачдын цуваа аж. Нийт 3000 гаруй сальвадор иргэн АНУ-ыг зорин цагаачилжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсыг чиглэн Мексикийн хил рүү ирсэн төв Америкийн орнуудын 7000 гаруй цагаачийг оруулахгүй гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр Мексиктэй залгаа хил дээрээ олон мянган цэрэг байршуулаад байгаа юм. Цагаач нар АНУ-ын цэргүүд рүү чулуу, шил, мод шидэн гэмтээж байгаа учир Трамп цэргүүддээ амь насаа хамгаалахын тулд гал нээхийг зөвшөөрнө гэдгээ ч мэдэгдсэн билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )