Есдүгээр сард Австралийн долоон үйлдвэрийн гүзээлзгэнээс оёдлын зүү олдсон хэрэг гарсан тухай Zindaa.mn мэдээлж байсан билээ. /ЭНД-ээс уншина уу!/
Тэгвэл, Австралийн Брисбен хотын шүүх гүзээлзгэнэд зүү хийсэн хэргээр баривчлагдсан эмэгтэйг батлан даалтаар суллах шийдвэр гаргажээ.
50 настай эмэгтэй энэ үйлдлээ өс хонзонгийн сэдэлтэй хийсэн гэнэ. АВС сувгийн мэдээлснээр, Berry Licious фермд ажиллаж асан Ми Эт Тринх гэгч эмэгтэйг тус фермийн ажилтнуудтай харилцахгүй байх, паспортаа хураалгаж, долоо хоногт гурван удаа цагдаа дээр очих болзолтойгоор батлан даалтаар суллажээ.
Шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл хойшлуулсан байна.
Сануулахад, Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон жимсэнд зүү хийсэн этгээдүүдэд оноох ялыг чангатган, 15 хүртэлх жилээр хорих тухай мэдэгдэж байсанчлан Австралийн сенат уг хуулийг баталсан байна. Дээрх хэргийн улмаас Их Британи, ОХУ зэрэг улсууд Австралиас зарим нэр төрлийн бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоосон юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Мөн ч олон удаа бичиж байна даа. Өмнөөс чинь ичих юм. Төрлөх хэлээрээ бичиж чаддаг хүнээр мэдээгээ орчуулуулж байгаач!!!! Ядахдаа есдүгээр сар гэсэн үгнийхээ өмнө тодотгол тавьдаг гэдгийг мэддэггзй сэтгүүлч үү???? Жил бүр есдүгээр сар тохиодог болох мэддэггүй мэдлэггүй, боловсролгүй, төрлөх хэлээрээ сураагүй сэтгүүлчээр мэдээ орчуулуулах юм. Гадаад хэлнийх нь мэдлэг шалгах бол бүр аймаар юм болно доо. Эх хэлээрээ бичиж чадахгүй бол хүний хэл мэднэ гэж юу байхгүй. Хэдэн мянган жилийн өмнөөс батлагдсан бичигдээгүй хууль шүү! Хүмүүсээ сурга, сурга бас дахин сурга!!!!!!!!
munkhnar eej