Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Баяада” компанийн захирал Марк Байада "Талархлын баяр"-ыг угтан ажилчдадаа 20 сая ам.доллар тараах шийдвэр гаргасан байна. Компанид 32 мянган хүн ажилладаг бөгөөд шинээр орсон олон жилийн турш ажиллаж байгаа гээд бүх хүнд тэр 10 мянган ам.доллар хүртэлх мөнгө тараахаар болжээ.
“Энэ компанид ажиллаж байгаа хүн бүрийн ачаар манай компани өдий зэрэгт хүрсэн. Тэднийг би энэ хэмжээний мөнгөөр үнэлж байгаа юм биш. Яг одоо чадах зүйл маань л энэ” гэж Марк Байада ярьжээ.
Түүнчлэн шинээр байранд орсон 80 гаруй ажилчдын моргейжийн зээлийг төлөлцөхөөр болсноо тэр мөн зарлаад байна. "Баяада" компани 1975 онд байгуулагдсан, АНУ-ын эрүүл мэндийн салбарт бизнес эрхэлдэг компани юм. "Баяада" өнгөрсөн нэгдүгээр сард компанийнхаа дэргэд ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байгуулж байгаагаа зарлаж байжээ.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )