ДУУЛИАН: Найз залуугаа хөнөөгөөд, махаар нь хоол хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 

Марокко улсын нэгэн эмэгтэй найз залуугаа хөнөөж, махаар нь хоол хийн, хүмүүсийг дайлсан хэрэг Арабын Нэгдсэн Эмират улсад гарчээ. 

Аймшигт хэрэг гурван сарын өмнө гарсан ч эмэгтэйн хэрэглэж байсан блендерээс хүний шүд олдсоноор гэмт хэрэг саяхан ил болжээ. The National сонинд бичсэнээр, 30 гаруй насны тэр эмэгтэй найз залуутайгаа долоон жилийн турш үерхсэн бөгөөд найз залуу нь өөр эмэгтэйтэй гэрлэх болсноо дуулгасны дараа түүнийг хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ.

Яг хэрхэн хөнөөсөн нь тодорхойгүй байгаа ч найз залуугийнхаа махаар зурган дээр харагдаж буй үндэсний хоолыг хийж, ойр орчимд ажиллаж байсан үл таних ажилчдыг дайлсан болохыг цагдаагийнхан тогтоосон байна. 

Талийгаачийн ах дүүгээ хайж эмэгтэйн гэрт очихдоо блендерт хүний шүд байхыг анх олж мэджээ. ДНК шинжилгээгээр эл шүд хохирогчийнх болох нь тогтоогдсон байна.

Одоо сэжигтэн эмэгтэйг сэтгэцийн эмгэгтэй эсэхийг шалгаж байгаа талаар The National сонин бичжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.116.2) 2018 оны 11 сарын 23

Хүүхэд залууст хэрэгтэй шинэ сонин ШУ-ны ололт нээлтийн талаар бичихгүй дандаа ийм жихүүдэс хүрэм мэдээлэл нийтлэхээ болимоор юмаа.

0  |  0
Ганбаа(66.181.160.108) 2018 оны 11 сарын 22

Иймэрхүү мэдээлэл хүүхэд залуучуудад муугаар нөлөөлөх нь дамжиггүй.Аль болхоор ийм балай юмнаас зайлс хийж байх нь зүйтэй.

0  |  0
Иргэн(202.21.113.238) 2018 оны 11 сарын 22

Ийм балай мэдээг орчуулж оруулж байхаасаа санаа зовохгүй байгаа бол танай сайт зүгээр л хогийн сав шиг болсон юм байна. Аливаад ёс зүй, бас гоо зүй гэж байдгийг сана. Уг нь танай сайтыг ийм шалгууртай гэж бодож байсан, гэтэл ийм мэдээлэл хүмүүс тэр дундаа залуу өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөхийг тооцож үзсэнгүй. Шар сайт ч ийм мэдээг тоож тавихгүй. The National сонины мэдээ гэж томрох байх. Гэхдээ Монгол гэдэг өөр орчин, өөр хандлага, өөр ёс зүй, гоо сайхантай гэдгийг мартмааргүй юм

0  |  0
Бухимдал(66.181.166.134) 2018 оны 11 сарын 22

Мэдээнийх нь эхний өгүүлбэрээс эхлээд бөөн алдаа!!! Марокко улсын нэгэн эмэгтэй гэнээ. Монголоороо бичиж сур, монголоороо сэтгэж сур, төрлөх хэлээ сур!!!!!

0  |  0
Top