Финландад орос эмэгтэйгээс хоёр хүүхдийг нь булаан авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

 

Финландын нийгмийн албаныхан орос эмэгтэйн таван настай охиныг нь авчээ. Лидия Павловская гэх уг эмэгтэй Финландад 19 жил амьдарч байгаа аж. Хүний эрхийн мэргэжилтэн Йохан Бекманы ярьснаар албаныхан түүнээс хүүхдийг нь авах үндэслэлээ тодорхойлсон ямар ч баримт бичиг өгөөгүй гэнэ. Эмэгтэй шүүхэд гомдол гаргасан ч нэмэр болоогүй аж. Тэрбээр охиноо эргүүлж авахаар тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Охинд Оросын иргэншил байхгүй аж.

Финландын албаныхан охиныг айлд үрчлүүлнэ гэсэн байна. Тэд ээжээс нь ямар ч зөвшөөрөл аваагүй аж. Гэхдээ үрчлүүлэх тухай баримт бичигт охиныг ээжийнх нь зөвшөөрлөөр айлд үрчлүүлж байгаа гэсэн байжээ. Финландын нийгмийн албаныхан гурван жилийн өмнө орос эмэгтэйгээс есөн настай хүүг нь мөн авсан байна.

Дээрхтэй адил асуудал өмнө нь Данид мөн гарч байжээ. Тус улсад амьдарч байсан орос эмэгтэй Хелен Расмуссенээс шүүх хоёр хүүхдийг нь авсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.31.163) 2018 оны 11 сарын 25

Энэ бүст практик шүү

0  |  0
Zz(176.179.170.40) 2018 оны 11 сарын 23

Oilgomjtoi shd arhinii asuudaltai aygui bol yashka baigaa

0  |  0
Top