НАСА Ангараг гараг дээр сансрын хөлөг буух цаг мөчийг тоолж эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

АНУ-ын сансрын НАСА агентлагаас хөөргөсөн Mars InSight хөлөг арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Вашингтоны цагаар 15.00 цагт Ангараг гараг дээр газардах гэж байна. Ангараг гарагийн “зүрхийг” судлах зорилго бүхий 993 сая ам.долларын өртөгтэй хөлгийг 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр Дэлхийгээс хөөргөсөн юм.

Ангараг гараг дээр явагч газардах явцыг онлайнаар дамжуулна. Mars InSight хөлөг улаан гарагийн хөрсийг өрөмдөж, газрын хөдөлгөөнийг судалснаар Ангараг болон Дэлхий гарагийн үүсэл, яагаад эдгээр хоёр гараг төстэй болоод өөр болох талаар илүү их мэдээллийг өгөх юм. Тус хөлгийн бас нэг зорилго нь Ангараг гараг руу хүн илгээх боломжийг харуулах явдал юм.

Өнгөрсөн долоон сарын хугацаанд Mars InSight 482 сая км туулсан бөгөөд Ангараг гараг дээр газардах анхны хөлөг болох юм. 19800 км/ц хурдтай нисч буй хөлөг Ангараг гарагийн агаар мандалд нэвтрэх л хамгийн чухал гэнэ. Хөлөг дээшээ харж газардах ёстой бөгөөд нарны эрчим хүчээр бүтэн жилийн турш ажиллах тул нарны туяаг барьж авах шаардлагатай юм байна. Ангараг гараг дээр явагч Elysium Planitia гэх нэртэй газар буух гэнэ.

Хүн төрөлхтөн түүхэндээ Ангараг гараг руу нийт 43 удаа сансрын хөлөг хөөргөж байсан бөгөөд 18 нь амжилттай болж байжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаян(202.9.40.121) 2018 оны 11 сарын 23

Жон Картер бол харин Барсум, Жасум хоёрын дунд чөлөөтэй зорчдог хүн дээ, хэ хэ хэ.

0  |  0
Top