Пакистан дахь БНХАУ-ын консулын газар луу халджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

Пакистаны Карачи хот дахь БНХАУ-ын консулын газар луу халдлага үйлдсэний улмаас хоёр цагдаа амиа алдаж, хамгаалалтын албаны нэг хүн шархаджээ.

Хятад улсын дипломат төлөөлөгчийн газар луу халдсан гурван этгээд алагдсан бөгөөд тэд амиа золиослогчийн бүс, зэвсэгтэй байсан гэнэ. Халдлага үйлдсэн этгээдүүд консулын газрын дэргэд гранат дэлбэлж, хамгаалалтын албаныхантай буудалцсан бөгөөд хэрэг болсон газар луу цагдаа болон тусгай албаныхныг дуудсан аж.

Карачи хотын цагдаагийн газрын даргын хэлснээр, Хятадын консулын газрын ажилтнууд халдлагад өртөөгүй гэнэ.

Халдлагыг хариуцлагыг Белужистаныг чөлөөлөх арми гэх салан тусгаарлагчдын бүлэглэл өөртөө хүлээжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KKK(202.9.40.205) 2018 оны 11 сарын 24

ALLAH AKBAR. YANKUUDIIG DELBEL

0  |  0
varane(103.26.195.31) 2018 оны 11 сарын 24

Haytaduud unen nuur tsaraigiin odoo medej ehlej baina daa.

0  |  0
varane(103.26.195.31) 2018 оны 11 сарын 24

Haytaduud unen nuur tsaraigiin odoo medej ehlej baina daa.

0  |  0
Top