Анна Франкийн гэр музей хаалгаа дахин нээлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

Анна Франкийн гэр музей сэргээн засварлагдаж үүд халгаа дахин нээлээ. Еврей охин, гэр бүлийнхэнтэйгээ хамт нацистуудаас нуугдан амьдарч байсан нууцхан байрыг шинэ үеийнхэнд зориулж шинэчлэн засварлажээ.

Хожим дэлхийд хамгийн их уншигдах өдрийн тэмдэглэлээ бичиж суусан Аннагийн жижигхэн гэр болон музейг үзэхээр жилд 1.2 сая ирдэг байна.  Музейн энгийн гэрэл зургууд, өдрийн тэмдэглэлээс нь иш татсан ишлэлүүд, еврейчүүдийн аймаглан устгах Холокостоос амьд үйлдэгсдийн мэдүүлэг бүхий дүрс бичлэг Аннагийн түүхийг өгүүлдэг бөгөөд шинээр дуу бичлэгийн буюу аудио аяллын шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.

Анна Франкийн гэр музей дэлхий дээрх хөндий орон зайнаас өөр зүйлгүй цөөхөн хэдхэн музейнүүдийн нэг юм гэж Анна Франкийн гэр музейн захирал Роналд Леопольд ярьжээ. Хоосон хөндий байдал нь энэ музейн хамгийн чухал “мессеж” юм гэж тэрбээр онцолсон байна.

Пүрэв гарагт /2018.11.22/ болсон нээлтийн ажиллагаанд Нидерландын хаан Уиллем-Александр оролцжээ.


Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
narsar(83.240.61.34) 2018 оны 11 сарын 25

mongol hel deer bgaa

0  |  0
tse(202.126.89.73) 2018 оны 11 сарын 24

orchuulagdsan bdag shuu uneheeriin ur uvdmuur ih sain buchsen temdeglel

0  |  0
ene nom mas heregtei(148.60.92.227) 2020 оны 01 сарын 15

anna frankiin ene bichmel nomuudiig Mongol held orchyylsan bolob uu?eneegiin sine irgeddeen ynsyylah yum asan!hereb orchyylsan bol yychilaarai!

1  |  0
Top