ОХУ-ын нийслэл Москва хотын Киевийн вокзалд тэсрэх төхөөрөмж байрлуулсан байна гэх дуудлага урьд шөнө иржээ. Уг мэдээллийн дараа галт тэрэгний буудлыг шалгаж байгаа талаар “ТАСС” агентлаг мэдээлсэн байна. Москва хотын шуурхай албанаас мэдээлснээр дээрх дуудлага нэгэн иргэнээс ирсний дагуу холбогдох хэд хэдэн алба зэрэг шалгалт явуулж байгаа аж.
Үүний өмнө энэ сарын 11-нд Москвагийн Белоруссийн болон Киевийн галт тэрэгний буудалд тэсрэх төхөөрөмж байна гэх дуудлага ирж байжээ.
Урьд шөнийн мэдээлэл үнэн байсан эсэхийг тогтоогоод нэмэлт мэдээлэл өгөх аж.
ОХУ-ын Пермь хотод өнгөрсөн жил хэд хэдэн худалдааны төвд тэсрэх төхөөрөмж суурилуулсан байна гэх худал дуудлага өгсөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж байсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )