АНУ-ын Калифорни мужийн түүхэн дэх хамгийн хөнөөлт, хамгийн том түймрийг цурманд бүрэн оруулжээ.
Camp нэртэй түймэр Калифорни мужийн хойд хэсэгт арваннэгдүгээр сарын 8-ны өдөр анх дэгдсэн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, гамшигт үзэгдлийн улмаас 85 хүн амиа алдаж, 14 мянган хувийн байшин, 528 офис, дөрвөн мянга гаруй бусад барилга байгууламж шатжээ. Ойн түймрийг унтраахаар мянга гаруй гал сөнөөгч, 73 галын машин дайчлагдан ажилласан бөгөөд ойн түймэр нийт 62 мянган га талбайг хамарсан байна.
Camp түймрийн улмаас нийт 7.5-10 тэрбум ам. долларын хохирол учирсан гэж урьдчилсан дүн гараад байна.
Калифорни муж энэхүү гамшигтай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бол ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад зориулдаг холбооны санхүүжилтийг тус мужид олгохоо зогсооно хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамд анхааруулсан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Цурманд орууллаа ч гэх шиг. Шатаж дуусаад өөрөө аяндаа унтарч байхад