Азовын тэнгист нөхцөл байдал хурцадлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 26

Өчигдөр өглөө /2018.11.25/ Украины тэнгисийн цэргийн хүчний "Бердянск", "Никополь" болон "Яны Капу" цэргийн усан онгоцууд ОХУ-ын хил зөрчиж, НҮБ-ын далай, тэнгисийн конвенцыг мөн зөрчжээ.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны мэдээлснээр, эдгээр усан онгоц орон нутгийн цагаар 19.00 цагт хууль бус үйлдлээ дахин давтахыг оролдсон байна. Хилийн алба болон Хар далайн флотын алба хаагчдын тавьсан шаардлагыг үл тоомсорлон, аюултай маневр хийсэн тул Оросын тал зэвсэг хэрэглэн, тэдгээр усан онгоцыг саатуулжээ. Мөргөлдөөний улмаас Украины гурван цэргийн алба хаагч хөнгөн шарх авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. ОХУ-ын хилийн зөрчсөн хэргээр тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэг явдал гарсан Хар далай болон Азовын тэнгисийг холбосон Керченскийн сувгийг хаасан гэнэ.


Тус хэрэг явдалтай холбогдуулан Киев дэх ОХУ-ын элчин сайдын яам руу утаат болон галт бөмбөлөг шидэж, ойролцоо байсан Оросын дипломат номертой автомашин шатсан хэрэг гарчээ.


Украины гадаад хэргийн яам ОХУ-д саатуулагдсан тэнгисийн цэргүүд болон гурван цэргийн усан онгоцыг эх оронд нь буцааж, учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардсан байна. Түүнчлэн, өөрийн холбоотон болон түншүүддээ хандан ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих, одоо мөрдөгдөж буй хориг арга хэмжээг чангатгах, цэргийн тусламж үзүүлэхийг уриалсан байна.

Азовын тэнгист үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Польш улс болон НАТО-гийн зүгээс Украин, ОХУ-ыг хүлээцтэй хандахыг уриалсан байна.

Түүнчлэн Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл Украин улсын газар нутагт 60 хоногийн хугацаанд дайны байдал зарлах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэрийг Украин улсын ерөнхийлөгч Петр Порошенко дэмжсэн байна. Эл шийдвэрийг өнөөдөр /2018.11.26/ Москвагийн цагаар 17.00 цагт Украины Дээд Рада ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх гэнэ. 

ОХУ-ын зүгээс хүсэлт гаргасны дагуу НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Азовын тэнгист үүсэн нөхцөл байдлыг авч хэлэлцэхээр өнөөдөр /2018.11.26/ Москвагийн цагаар 19.00 яаралтай хуралдах тов гараад байгаа гэнэ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(202.126.89.240) 2018 оны 11 сарын 27

Orosuud buruugyi l ium bna lee shdee,Omxii Ukrainii yaldasnuudiig Amerikiin shaaltuurtai ni gazariin xorsnoos archij xayx xeregtei,

0  |  0
Bat(139.5.219.9) 2018 оны 11 сарын 26

Orosuudiig zuun huvi demjinee. Ted bidend unelj barashgui tus hurgeseen

0  |  0
Цэрэг(139.5.216.63) 2018 оны 11 сарын 26

Орос ах нараа дэмжинэ ээ монголууд.

0  |  0
Цэрэг(139.5.216.63) 2018 оны 11 сарын 26

Орос ах нараа дэмжинэ ээ монголууд.

0  |  0
Ard(213.49.124.159) 2018 оны 11 сарын 26

Oros ah nariigaa demjinee

0  |  0
irgen(84.227.227.238) 2018 оны 11 сарын 26

yhej baisan ukrainiig shuud ustgachihval taarna

0  |  0
Top