АНУ-ын хүчнийхэн дүрвэгсдийн эсрэг хий, резинэн сум ашиглажээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 26

АНУ-ын хүчнийхэн Мексиктэй залгаа хил дээр байршуулсан саадыг давахыг оролдсон дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч хий болон резинэн сум ашиглажээ. АНУ-ын хил дээр тулж ирээд байгаа дүрвэгсэд чулуу зэргийг шидэж эхлэхэд АНУ-ын хүчнийхэн ийнхүү арга хэмжээ авчээ.

АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүн Кирстен Нильсений мэдэгдсэнээр дүрвэгсдийн асуудлыг АНУ Мексикийн эрх баригчидтай хамтран шийдвэрлэх гэнэ.

Мексикийн зүгээс дүрвэгсдийн асуудлыг шийдэхдээ хүчнийхний тусламжийг ашиглахгүй хэмээн Мексикийн гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. АНУ-д хууль бусаар орохыг завдаж буй дүрвэгсэд аль хэдийн нэвтрээд байгаа хилийн боомтуудад хяналтыг чангатгах бөгөөд тус яамны мэдээллээс үзвэл хил дээрх нөхцөл байдлыг хяналтад авсан гэнэ. Мексикийн газар нутагт одоогоор 8.2 мянган дүрвэгсэд орж ирээд байгаагаас Тихуана болон Мехикали хотод 7.4 мянган дүрвэгсэд байгаа гэнэ.

Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хаагаад байсан АНУ-ын Сан Диего хотын Сан Исидро хилийн шалган нэвтрүүлэх боомтыг дахин нээжээ. АНУ-ын Сан Диего хотын гааль, хилийн хамгаалалтын газраас өгсөн мэдээллээс үзвэл, явган зорчигч болон автомашин нэвтрэх зурвасуудыг нээсэн байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.152) 2018 оны 11 сарын 26

Ингэж эх орноо хамгаалахгүй бол болохгүй ш дээ. Манайд ч гэсэн баахан хятадууд зовж байна энэ тэр гээд ирвэл хэн ч эх орноо ийм хар мянган дүрвэгсдээс хамгаална шүү дээ.

0  |  0
Янк(66.181.182.74) 2018 оны 11 сарын 26

АНУ дахь хүний эрх хэрхэн зөрчигддөггийн тод идэрэл

0  |  0
Top