Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2018.11.24-25/ Шинэ Зеландын Стюарт арлын эрэг дээр 150 орчим далай гахай шидэгдэж гарсан тухай Radio New Zealand радио мэдээлэв.
Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тус арлын баруун хэсэг дэх Мейсон булангийн өмнөд хэсгийн эрэг дээр хоёр сүрэг далайн гахай шидэгдсэн байна. Тэднийг олох үед тал нь үхсэн байсан бөгөөд бусад далайн гахайг нойрсуулсан гэнэ. Учир нь усанд нь эргүүлэн тавих боломж тун бага байсан гэнэ.
Шинэ Зеландын эрэг дээр далайн гахай, халим шидэгдэх тохиолдол их гардаг байна. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг буланд олон тохиолддог халимын төрлийн амьтад яагаад бөөнөөрөө амиа хорлодог болох шалтгааныг эрдэмтэд өнөөг хүртэл тайлж чадаагүй билээ. Далайн гахайн нэг нь эрэг дээр шидэгдсэн тохиолдолд бусад нь түүнд туслах гэж оролддог бөгөөд бүгд ийнхүү сүргээрээ амиа алддаг байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )