Өнгөрсөн шөнө /2018.11.25/ Ираны баруун зүгт орших Керманшах мужид болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 550 хүн бэртэж, гэмтсэн тухай Ираны Fars агентлаг мэдээлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Ираны Керманшах болон Илам мужуудад, мөн Иракийн нийслэл Багдад хот болон Азербайжанд бүртгэгджээ.
Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Керманшах мужийн сургууль, цэцэрлэгүүд ажиллахгүй юм байна. Гэмтэж, бэртсэн хүмүүст тусламж үзүүлэхээр 44 түргэн тусламжийн машин дайчлагдан ажиллаж байгаа гэнэ.
Курдын Rudaw сувгийн мэдээлснээр, Иракийн Курдистан мужид гөзөр хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 43 хүн гэмтэж, бэртсэн байна.
Европ, Газрын дундад тэнгисийн газар хөдлөлийн төвд арваннугдүгээр сарын 25-ны өдөр Иракийн Багдад хотоос 148 км, Ираны Илам хотоос 101 км зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Гамшгийн голомт 40 км гүнд бүртгэгджээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )