General Motors компани борлуулалт муутай машин үйлдвэрлэлээ бууруулж, Хойд Америк дахь ажлын байраа цомхотгох болсон тухай мэдэгджээ. Ингэхдээ тус компани цахилгаан болон бүрэн автомат машин үйлдвэрлэлд түлхүү хөрөнгө оруулалт хийх гэнэ. Тус компани Chevrolet Cruze, Cadillac CT6, Buick LaCrossе загварын машин үйлдвэрлэлээ зогсоох юм байна. Цомхотголд орсон ажилчдадаа нийт 3.8 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгохоор төсөвлөөд байгаа аж.
General Motors компанийн Канад дахь үйлдвэрүүдэд ажиллаж буй 3000 ажилтан, АНУ дахь 3600 ажилтан цомхотголд орох бөгөөд гүйцэтгэх албан тушаалтны тоог 25 хувиар бууруулах гэнэ.
Өдгөө тус компанийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлынхаа 70 орчим хувийг ашиглаж байгаа бөгөөд 2018 онд Лордстаун дахь үйлдвэр нь нийт хүчин чадлынхаа дөнгөж 31 хувийг ашигласан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )