Жек Ма БНХАУ-ын Коммунист намд элсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

Хятадын цахим худалдааны алдарт “Алибаба” сайтыг үндэслэгч Жек Ма Хятадын коммунист намд элссэн тухай төрийн төв хэвлэл “Ардын сонин”-д мэдээлжээ. Түүнийг коммунист намын төв хорооны удирдлагууд Хятадын шинэчлэлийн бодлогын 100 хүний бүрэлдэхүүнтэй түр хороонд гишүүнээр элсүүлсэн байна. Түүнийг БНХАУ-ын цахим бодлого болон нийгмийн сүлжээний шинэчлэл, тоон гарын үсэг, блокчейн технологийн хөгжлийн бодлого боловсруулах түр хороонд голлох үүрэгтэй оролцоно гэж гаднын хэвлэлүүд таамаглаж байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр тэрбээр Алибаба компанийн удирдлагын албан тушаалаа өгч, 2019 оны эхээр шинэ захирал, ТУЗ-ийн дарга зэргийг томилно гэдгээ зарласан билээ. Түүнчлэн БНХАУ-ын коммунист нам түүнийг гишүүнээр элсүүлсэн нь АНУ-тай үүсээд буй худалдааны хямралыг аядуу аргаар даван туулах, Европын улсуудтай найрамдалт, дипломат харилцаагаа шинэ шатанд гаргах бодлоготой гэж Ройтерс агентлаг онцолжээ.

Жек Ма одоогоор коммунист намд гишүүнээр элссэндээ албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд БНХАУ-ын коммунист намын үзэл суртлын хэлтэс удахгүй албан тайлбар, хэвлэлийн бага хурал зарлахаа мэдэгдсэн байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (27.210.75.40) 2018 оны 11 сарын 27

Yu geel hunii horongiig huraaj avahiin huuhduuden urgeljluuleel avna sh dee tom tenegtedeg bna sh dee.

0  |  0
Зочи5(103.57.92.11) 2018 оны 11 сарын 27

Угаасаа л төрөөс нь дэмжин зохиомол тэрбумтнууд Хятад бий болгож байгаагийн нэг нь. Хүсвэл төр нь бүх хөрөнгийг нь нэг өдөр буцаагаад авчихна

0  |  0
Top