Ах нь Анжелина Жолигийн эсрэг мэдүүлэг өгнө гэжээ

2018 оны 11 сарын 27

Холливудын  жүжигчин Анжелина Жоли Брэд Питтээс хоёр жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан ч, тэд өдийг хүртэл зургаан хүүхдээ асран хамгаалах эрхийн төлөө шүүх дээр тэмцэлдсээр байгаа. Арванхоёрдугаар сарын эхээр шүүх энэ асуудлыг  дахин хэлэлцэхээр тэднийг дуудсан. Анжелина Жоли хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг ганцаараа авахаар чармайж буй юм. Гэвч энэ үед түүний төрсөн ах Жеймс Хэйвен урваж, Брэд Питтийн талд мэдүүлэг өгөхөөр зэхэж буйг хэвлэлүүд бичих болов.


Жеймс Хэйвен Жолигийн хүүхдүүдтэй маш ойр байдаг нэгэн. Гэвч сүүлийн үед дүүтэйгээ муудалцаж зөрчилдсөний улмаас бүх но-г нь шүүх дээр дэлгэнэ гэж сүрдүүлжээ. Брэд Питттэй хүүхдүүдийг тогтсон цаг хугацаанд нь уулзуулдаггүй, зохих ёсоор нь харж ханддаггүй гэх мэтчилэн шүүхийн анхаарлыг татахуйц олон баримтыг Жеймс Хэйвен шүүх дээр ярина гэж мэдэгдээд байгаа аж.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top