ЮНИСЕФ Венесуэлд хүмүүнлэгийн тусламж хүргүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

НҮБ-ын Хүүхдийн сан Венесуэл улсад үүсээд буй халдварт өвчний тархалтыг зогсоох, эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах үүднээс нийт 30 тонн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэжээ. Энэхүү тусламжийг 25 мянган жирэмсэн эмэгтэйчүүд, нярайн тасагт эмчлүүлж буй 10 мянган нярай хүүхэд болон ДОХ-ын халдвар бүхий 2300 гаруй хүүхдэд зориулах аж.

Үүнээс гадна, 150 мянган хүүхдэд зориулан 100 тонн хүнс, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн, ус цэвэршүүлэгч зэргийг хүргүүлээд байна. НҮБ-ын Хүүхдийн сан, Венесуэлийн засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд энэхүү тусламжийг үзүүлж байгаа юм.

Энэ оны наймдугаар сараас хойш НҮБ-ын Хүүхдийн сан эдийн засгийн хямралд өртөөд буй Венесуэлийн эмзэг бүлгийн 350 мянган хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулан нийт 130 тонн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг тусламж болгон хүргүүлээд байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.137) 2018 оны 11 сарын 27

munkhnar rej

0  |  0
Top