Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр алсын зайнаас удирдуулдаг роботон зөөгчтэй кафе Токио хотын Минато дүүрэгт нээгдлээ.
Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр 1.2 метр өндөр таван роботон зөөгчид өөрсдийг нь алсын зайнаас буюу гэрээсээ удирдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дүрс болон дуу бичлэгийг интернетээр дамжуулж, команд хүлээн авдаг байна. Арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл туршилтын журмаар ажиллаж буй кафег Ниппон сан, Ory Lab компани, ANA холдингтой хамтран нээжээ.
Эдгээр компаниуд Токиогийн олимп болох 2020 он гэхэд байнгын ажиллагаатай роботон зөөгч бүхий кафе нээхээр зорьж байгаа бөгөөд алсын зайнаас удирдуулдаг роботыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
mongolia