Грек улсад Лхагва гарагт /2018.11.28/ зарласан бүх нийтийн ажил хаялтын хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэл өнөөдөр /2018.11.27/ 24 цагийн ажил хаялт зарлажээ.
Ажил хаялтад Грекийн улсын болон хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн телевиз, мэдээллийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар болон яамдын хэвлэлийн алба бүгд нэгдсэн байна. 24 цагийн турш радио, телевизийн мэдээний нэвтрүүлгүүд гарахгүй бөгөөд ихэнх мэдээллийн сайтууд ажиллахгүй байна.
Олон нийтийн ажил хаялтыг Грекийн засгийн газраас явуулж буй бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Грекийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд эдийн засгийн доройтол, ядуурал, нийгмийн тусгаарлалтын эсрэг тус улс орон даяар үргэлжилж буй бүх нийтийн тэмцэлд нэгдэхээс гадна өөрсдийн мэргэжлийн эрх, тогтвортой ажлын байр, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж буй юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
сэтгүүлчээ олон тоон дээр сэтгүүлч нар гэж бичиж чаддаггүй сэтгүүлчийг сэтгүүлч гэх болов уу.ккк