Японы сүмо бөхийн их аварга Таканохана /Кожи Ханада/ эхнэр Кейко Коногоос гэрлэлтээ цуцлуулжээ. Кожи Ханада, өөрөөс нь найман насаар эгч телевизийн хөтлөгч асан Кейко Конотой 1995 онд гэрлэсэн бөгөөд гурван хүүхэдтэй.
46 настай Таканохана аварга 1988 онд анх сүмо бөхийн дэвжээнд хөл тавьж, 17 насандаа сүмо бөхийн дээд зиндаанд дэвшиж, нийт 22 удаа түрүүлсэн. Ах Ваканоханагийн хамт сүмо бөхийг таниулан сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулжээ.
65 дахь их аварга Таканохана энэ оны аравдугаар сард Сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээс огцорсон гэж Киодо агентлаг мэдээлэв.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )