Уламжлал ёсоор, АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп мэргэжлийн дизайнер, чимэглэгчдийн багийн хамтаар Цагаан ордныг Зул сарын баярт зориулан чимжээ. Жил бүр гоёл чимэглэлийн сэдэв өөрчлөгдөн, дахин давтагдашгүй байдаг.
Энэ жил “Америк үнэт зүйлс” гэх санааг голчилсон бөгөөд улаан, хөх, алтан шаргал өнгө давамгайлсан аж. Үүний сацуу, Цагаан ордны танхим бүрийг АНУ-ын түүхэн дэх хамгийн чухал үйл явдал, онцгой гавьяа байгуулсан зүтгэлтнүүдэд зориулан засчээ.
Зул сарын баярын гоёл чимэглэлийн дунд авахуулсан зураг дээр Меланиа Трамп улаан бээлий, хар хөх өнгийн ноолууран пальтогоор гангарсан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )