Мягмар гарагийн /2018.11.27/ орой Латвийн Рига хотын оршин суугчид өвлийн улиралд ховорхон тохиодог байгалийн үзэгдлийг ажиглах онцгой боломж тохиолджээ.
Орон нутгийн цагаар 23.00 цагийн орчимд Рига болон Юрмала хотын тэнгэрт “цасны” хэмээх цахилгаан цахиж, тэнгэр дуугарчээ. Латвийн гал түймэртэй тэмцэх, аврах алба “цасны” аянга, цахилгаан цахих үеэр ямар нэгэн аюул, осол гараагүй гэж мэдэгдээд байна.
Өвлийн саруудад аянга бууж, цахилгаан цахих үзэгдэл тун ховор тохиодог гэнэ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
youtube
тийм ээ, унэхээр нэг дуу чимээ сонссон .мэдээлэл шуурхай цацагдаж байнаа