Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийхээр төлөвлөөд байсан уулзалтаа цуцаллаа.
Украины цэргийн усан онгоц, цэргүүд өнөөг хүртэл суллагдаагүй байгаа тул “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийх уулзалтаа ийнхүү цуцалж буйгаа мэдээлжээ.
Германы Канцлер Ангела Меркель хэрэг явдалд ОХУ-ыг буруутгаж байгаа бөгөөд Аргентины Буэнос Айрес хотноо өнөөдөр /2018.10.30/ эхлэх “Их 20”-ийн уулзалтаар энэ асуудлыг хөндөх болно гэжээ.
АНУ ийм шийдвэр гаргасанд Кремлийн зүгээс харамсч буйгаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч В.Путин Дональд Трамптай уулзахад бэлэн хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Арваннэгдүгээр сарын 25-нд Украины тэнгисийн цэргийн хүчний гурван усан онгоц Керчийн хоолой орчим ОХУ-ын усан хилийг зөрчсөн хэмээн Оросын тал усан онгоцнуудыг цэргүүдийн хамтаар саатуулсан билээ. Усан онгоцнуудыг зогсоохын тулд Оросын талаас зэвсэг хэрэглэн, Украины гурван цэргийг хөнгөн шархдуулж, тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Украины улс 30 хоногийн дайны байдал зарлаад байгаа бөгөөд ЕХ, НАТО-гийн зүгээс оролцогч талуудыг хүлээцтэй хандахыг уриалсан билээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 2 )
хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com
трамп бол үхээрийн өвгөн