Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагчид арваннэгдүгээр сарын 30 болон арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо дээд хэмжээний уулзалт хийх бөгөөд энэ нь 2018 оны хамгийн сүүлийн дээд хэмжээний олон улсын арга хэмжээ болох юм.
Уулзалтаар худалдаа, тоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүйсийн тэгш эрх зэрэг уламжлалт сэдвүүдийг хөндөх юм. АНУ, БНХАУ хоёр худалдааны дайнаас гарах ямар оролдлого хийх, Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээс хойш Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүүг Буэнос Айрест хэрхэн угтах, АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар гар барих эсэх нь Олон нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй. Түүнчлэн, 20 улсын тэргүүн нар санал нэгдэж, хамтарсан мэдэгдэл гаргах эсэх нь ч сонирхол татаж байгаа юм.
"Их 20"-ийн бүлэг энэ жил 10 нас хүрч байна. "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт анх Вашингтонд 2008 онд болж байжээ. Дэлхийн эдийн засгийн хямралын ид үед хамтын хүчин чармайлт гаргаж, эдийн засгийн гамшгийг хамтдаа сөрөн зогсохоос өөр сонголт тэр үед байгаагүй юм. Гэхдээ өнөөдөр "Их 20"-ийн тэргүүнүүд өмнөх нэгдмэл байдлаасаа холджээ. "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт нь эдийн засгийн харилцааны хэм хэмжээ, дүрмийг тодорхойлдог цөөн хэдэн талбаруудын нэг. Энд өрсөлдөгч талууд байр сууриа нэгтгэдэг.
Сарын өмнө "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтаас тунхаг бичиг гарна гэдэгт эргэлзэх шалтаг байгаагүй юм. Өнөөг хүртэл "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт эдийн засгийн асуудлыг амжилттай шийдвэрлэж ирсэн. Мөн өмнөх уулзалтуудаар дэлхийн эдийн засгийн хөгжил, оффшортой тэмцэх, дэлхийн санхүүгийн салбарыг тогтворжуулах зэрэг асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч байсан билээ. Харин саяхан Папуа Шинэ Гвинейд болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт АНУ, Хятад улсын хооронд дэгдсэн худалдааны маргаанаас үүдэн анх удаа хамтарсан тунхаг бичиг гаргаж чадаагүй. Тиймээс ч шинжээчид энэ удаадч бас зөвшилцөлд хүрч чадахгүй байх магадлал өндөр гэж үзэх болжээ. "Их 20"-ийн удирдагчид хамтарсан тунхаг гаргаж чадсан ч энэ нь зөвхөн ерөнхий үг л байх болов уу гэж шинжээчид үзэж байна.
"Их 20" бол ноцтой асуудлаар ямар нэгэн зөвшилцөлд хүрдэг талбар биш. Гэтэл дэлхийн эдийн засаг протекционист буюу хамгаалах худалдааны бодлого, бүс нутгаараа талцах байдал, мухардмал байдлын золиос болж байна. Тиймээс Аргентины дээд хэмжээний уулзалт амжилтад хүрнэ гэдэг эргэлзээ АНУ, Хятад улсын хооронд дэгдсэн худалдааны маргаантай шууд холбоотой. Тиймээс Дональд Трамп, Ши Жиньпиний хооронд болох яриа, хэлэлцээ хамгийн их анхаарлыг татах нь гарцаагүй.
Үүний сацуу, АНУ, Канад, Мексик улсууд чөлөөт худалдааны тухайн шинэ хэлэлцээрт гарын үсэг зарна.
АНУ, Хятад улсын хооронд дэгдсэн худалдааны дайн зарим улс оронд ашигтай байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины мэдэгдсэнээр энэ байдал ОХУ-д маш олон боломжийг бий болгож байна. Энэ байдал мөн БРИКС-ийг хүчирхэгжүүлэх боломжтой. БРИКС-ийн /Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс/ тэргүүн нар Буэнос Айрест уулзах товтой байгаа юм.
Украины цэргийн усан онгоц, цэргүүдийг ОХУ-д саатуулсантай холбогдуулан Трамп Путинтэй хийх уулзалтаа цуцалсан. Харин Путин, Японы ерөнхий сайд Абэ Шинзо нарын уулзалт болох нь тодорхой байгаа билээ.
Ажиглагчдын сонирхлыг татаж буй үйл явдал бол Саудын Арабын ханхүү Мухаммед бен Салманы хөтөлбөр. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагаас хойш анх удаа тэрбээр дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын төрийн тэргүүн нартай нүүр тулан уулзах гэж байна. Ханхүү сэтгүүлчийг хөнөөх тушаал өгсөн хэмээн олон улс орнууд сэжиглэж байгаа. Гэхдээ үүнийг батлах нотолгоо байхгүй. Гэсэн ч Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган ханхүүтэй гар барих эсэх нь анхаарал татсан сэдэв яах аргагүй мөн. Цагаан Ордон, ханхүүтэй уулзах төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгдсэн бол Саудын Арабын ханхүүтэй ОХУ-ын тэргүүн Владимир Путин уулзахаа нотлоод байгаа. Түүгээр зогсохгүй В.Путин Саудын Арабт айлчлал хийхээр төлөвлөж байгаа билээ.
Энэ бүх дэлхий нийтийн анхаарал татсан асуудлыг бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 4 )
OROS HYATDIIG HOLBOH AMUR MURNII GUURIIG 2016 OND BARIAD EHELSEN ENE ASUUDAL IH 20 ORSON
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177
хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com
AMERIK HYATDIIN HUDALDAANII DAIN JIJIG ULSUUD JIJIG SHASHNII MORGOLDOOND TSEG TAVIH