Сирийн Аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалын эх сурвалж тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Израилийн цэргийн онгоцыг сүйрүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ. Энэ талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байв. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах систем тус улсын газар нутаг руу дайрсан агаарын хэд хэдэн довтолгоог зогсоосон ч Израилийн онгоцыг сүйрүүлээгүй гэжээ.
Сирийн Аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалын хүн ярихдаа “Шөнийн цагаар хяналтын систем хатуу биетийг бүрэн зөв тодорхойлж чаддаггүй. Иймээс тодорхойгүй байдал үүсч, Дамаскийн өмнөд хэсэгт сүйрсэн агаарын хөлгийг Израилийн цэргийн онгоц гэж тодорхойлсон байж болно” гэжээ.
Үүний өмнө Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл Израилийн цэргийн онгоц болон дөрвөн пуужинг сүйрүүлсэн гэсэн мэдээлэл мөн гарчээ. Үүнийг Израилийн арми худал мэдээлэл гэж мэдэгдэж байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )