Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархаад байгаа Эбола вирусээр халдварлагдсан нийт 426 хүнээс 245 амиа алдаад байна. Конгогийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тархалтын хэмжээ, амиа алдсан хүний тоогоор энэ удаагийн Эбола вирусийн тархалт түүхэнд хоёрт бичигдлээ.
Эбола вирусээр халдварласан анхны тохиолдол энэ наймдугаар сард гарсан бөгөөд түүнээс хойш бүртгэгдсэн нийт тохиолдлын 379 нь батлагдаж, 47 нь өндөр магадлалтай байгаа ба 87 сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа гэнэ. Гэхдээ 126 хүн эдгээд байгаа аж.
Энэ оны наймдугаар сард эхэлсэн туршилтын вакцинжуулалтад 37 мянга гаруй хүн хамрагдсанаас 11 мянга нь өвчний голомт дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн болон бусад ажилтнууд, 9300 хүүхдүүд юм. Merck эмийн компаниас туршилтын журмаар бүтээсэн вакцин Гвинейд үр дүнгээ үзүүлсэн ч, Конго улсад халдварын тоог бууруулж чадаагүй байна.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )