Индонезийн Суматра арлын Ачех мужийн шоронгоос дор хаяж 113 хоригдол оргосон тухай Индонезийн Антара мэдээллийн агентлаг мэдээлэв.
Хэрэг явдал энэ Пүрэв гарагт /2018.11.29/ 19.00 цагийн үед болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр шоронгийн хоригдлууд хоорондоо маргалдан, үймээн дэгдэх үеэр хоригдлууд цонхны хаалтыг эвдэн гарч, оргосон байна. Одоогийн байдлаар дөрвөн хоригдлыг цагдаагийнхан саатуулсан байгаа бөгөөд бусдыг нь эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Тус шоронд 500 орчим хоригдол хоригдон, ял эдэлж байжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )