НҮБ өөрийн онгоцоор Йемений дайнд шархадсан 50 хусит босогчдыг Йемений нийслэл Сана хотоос Оман улс руу шилжүүлэхээр болжээ. Энэхүү ажиллагаа өнөөдөр /2018.12.03/ үдээс хойш болох бөгөөд эдгээр хүмүүсийн дунд Йемений гурав, НҮБ-ын нэг эмч байгаа гэнэ.
Босогчид болон Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын хооронд ирэх өдрүүдэд Швед улсад болох хэлэлцээг НҮБ санхүүжүүлж байгаа юм. 2015 оноос хойш хурцдаад буй Йемений дайны улмаас 6660 гаруй энгийн иргэд амиа алдаж, 10560 иргэд шархаджээ. НҮБ-ын мэдээллээс үзвэл, олон мянган хүн мөн халдварт өвчин, хоол хүнсний дутагдлаас болж нас баржээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )