Катар ОПЕК-ийн гишүүнчлэлээс гарахаар шийджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

Катар улс ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүнчлэлээс гарна гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.

Катарын эрчим хүчний сайд Саад Бен Зарид аль-Каабийн хэлснээр, Катар улс тус байгууллагаас 2019 оны нэгдүгээр сард гарахаар шийдвэрлэжээ. Өнөөдөр /2018.12.03/ тус улс энэ тухай ОПЕК-ийн удирдлагуудад мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч энэ долоо хоногт Вена хотноо болох ОПЕК-ийн уулзалтад Катар улсын төлөөлөгчид оролцох юм байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Катар улс тус байгууллагын эгнээнд 57 жил багтаж байсны хувьд ийм шийдвэр гаргах нь амаргүй байсан хэдий ч ОПЕК-ийн шийдвэрт үзүүлэх тус улсын нөлөөлөл бага байсан гэжээ.

Энэхүү алхам Дохагаас дэвшүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой холбоотой хэмээн Катарын сайд тайлбарлаад булангийн орон байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийг жилд 77 сая тонноос 110 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
Top