Бид дэлхийн дулаарлыг урьдчилан сэргийлж чадах сүүлчийн үе бөгөөд энэхүү гамшгийн үр нөлөөг амсах эхний үе гэсэн сануулгаар НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал эхэллээ.
Өнөөдөр /2018.12.03/ Польш улсад ажлаа эхэлсэн бага хуралд 200 орчим улс орны төлөөлөгчид оролцож, хоёр долоо хоногийн турш 2015 оны Парисын гэрээг хэрхэн бодит ажил хэрэг болгох талаар хэлэлцэх юм.
Өнгөрсөн дөрвөн жилд агаарын температур хамгийн өндөр хэмийг зааж, хүлэмжийн хийн ялгарал дахин нэмэгджээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг тав дахин эрчимжүүлж байж дэлхийн дулаарлыг 1.5 градуст барьж чадна гэж эрдэмтэд сануулж байна.
АНУ болон Бразилын зүгээс хийж буй улс төрийн ухралт болон нүүрсний хэрэглээ өндөр улсад энэхүү уулзалт болж байгаа нь ажиглагчдын санааг түгшээж байна.
Энэхүү арга хэмжээтэй зэрэгцэн Дэлхийн банк дэлхийн дулааралтай тэмцэхэд зориулж 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 2021-2025 онуудад зарцуулах болсноо зарлав.
Хөгжингүй улс орнууд 2020 он гэхэд жилд 100 тэрбум ам.долларыг ядуу, буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвэр эрчим хүчийг хөгжүүлэхэд зарцуулах амлалт өгсөн юм. Энэ удаагийн уулзалт эдгээр амлалтын хэрэгжилтийг хэрхэн баталгаажуулахад анхаарлаа хандуулах юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 2 )
хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com
munkhnaran eej