АНУ Иранд цэргийн хүч чадлаа харуулна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

АНУ Иранд цэргийн хүч чадлаа харуулах зорилгоор тэнгисийн цэргийн хүчний усан онгоцуудаа ойрын өдрүүдэд Персийн буланд байршуулах тухай Wall Street Journal мэдээлэв.

Арваннэгдүгээр сард Пентагон Персийн буланд онгоц тээвэрлэгч зэрэг нэмэлт цэрэг, техникийг байршуулах тухай АНУ-ын төв командлалын хүсэлтийг хүлээн аваагүй талаар CNN мэдээлж байсан билээ. АНУ-аас тавьсан хориг арга хэмжээний хариуд Иран цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс энэ хүсэлтийг тавьсан байна.

Wall Street Journal-ын мэдээлснээр, John C. Stennis онгоц тээвэрлэгч болон бусад цэргийн усан онгоц энэ долоо хоногийн сүүлээр Ойрхи Дорнодын бүс нутагт орж ирэх бөгөөд хоёр орчим сар энэ бүс нутагт байрлах гэнэ.  Ингэснээр Ираны зүгээс аливаа дайсагнасан ажиллагаа явуулах боломжийг хаах зорилготой.

Сануулахад, энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр АНУ Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болсон. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр АНУ Ираны 700 гаруй иргэд, байгууллага, нисэх болох усан онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулсан байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top