Эцэг Ж.Бушийг цуглуулганых нь оймстой оршуулна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Бушийн /1924-2018/ шарилыг Капитолын ордны дугуй танхимд өнөөдөр /2018.12.04/ өглөө байрлууллаа. Тус улсын телевизийн сувгууд эцэг Буштэй салах ёслолыг шууд дамжуулж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трампын хамтаар хамгийн түрүүнд Даваа гарагийн шөнө /2018.12.03/ ирж, хүндэтгэл үзүүлжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, хүү Жорж Буш, Билл Клинтон, Жимми Картер нар мөн хүндэтгэл үзүүлэх юм.

АНУ-ын ард иргэд 41 дэх ерөнхийлөгчтэйгээ Лхагва гарагийн /2018.12.05/ 8.45 цаг хүртэл салах ёс гүйцэтгэх боломжтой гэнэ.

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буш амьд ахуйдаа оймс цуглуулах хоббитой байсан бөгөөд түүнийг цэргийн нисэх хүчний сэдэвт зураг бүхий оймстой оршуулна гэж Бушийн гэр бүлийн төлөөлөгч Жим Макграт өөрийн твиттертээ бичжээ.

Эцэг Жорж Бушийн цуглуулгад зуу гаруй хос оймс байдаг гэнэ. Тэрээр сонин, содон зураг бүхий оймс цуглуулах сонирхолтой байсан бөгөөд 2014 онд түүний 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулсан оймсны шилдэг загварын уралдаанд шүүгч хийж байжээ. Тухайн арга хэмжээнд тохирох сэдэвт зураг бүхий оймсоор гангарах дуртай байсан бөгөөд 2018 онд Билл Клинтонтой уулзах үеэр тэрээр Клинтоны хөрөг бүхий зурагтай оймс өмссөн гэнэ.

Өөрийн эхнэр Барбара Бушийн оршуулах ёслолд тэрээр номын зурагтай оймс өмсч байжээ.

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч агсан Жорж Буж 1989-1993 онуудад АНУ-ын ерөнхийлөгч, 1981-1989 онд АНУ-ын 43 дах дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байв.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
adilaa(203.91.115.43) 2018 оны 12 сарын 06

Um maani badmi hum

0  |  0
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
Top