”Союз” сансрын хөлөг олон улсын сансрын станцтай амжилттай холбогджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

 

2018 оны аравдугаар сарын 3-ны өдөр “Байконур” сансрын хөлгийн буудлаас хөөрсөн “Союз МС-11” сансрын хөлөг “Мир” олон улсын сансрын станцтай амжилттай холбогдсон тухай “Роскосмос” корпораци мэдээлэв.

“Союз” хөлгийн багийн шинэ бүрэлдэхүүнд сансрын нисгэгч Олег Кононенко /ОХУ/, Энн Макклейн /АНУ/, Дэвид Сен-Жак /Канад/ нар багтжээ. Одоогоор сансрын станц дээр Сергей Прокопьев /ОХУ/, Серена Ауньон /АНУ/, Александер Херст /ЕХ/ нар ажиллаж байгаа аж.

Шинэ баг сансарт 194 хоног ажиллахдаа нийт 48 эрдэм шинжилгээний туршилт болон бусад ажлыг хийж гүйцэтгэх аж.

Аравдугаар сарын 11-нд олон улсын станц дээр шинэ баг хүргэх байсан сансрын хөлөг онгоц хөөрөх үедээ осолдож, багийн бүрэлдэхүүнд багтсан Алексей Овчинин /ОХУ/, Ник Хейг /АНУ/ нар аюулгүй газардсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top