Алтан зоосоор Зул сарын гацуур урлажээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

Германы “Pro Aurum” компани Австралийн зоосны үйлдвэртэй хамтран алтан зоосоор Зул сарын гацуур урлажээ. Европын хамгийн үнэтэйд тооцогдож буй энэхүү гацуурын өртөг нь 2.3 сая еврогоор үнэлэгдэж байна.

Гурван метр өндөр, пирамид хэлбэртэй гоёмсог гацуурыг Германы Мюнхен хотноо байрлуулжээ. Нийт 2018 ширхэг Wiener Philharmoniker зоосоор бүтээж, алтаар урлан, одоор оройг нь чимсэн гэнэ.

24 цагийн харуул хамгаалалтад буй алтан гацуур арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл “Pro Aurum” компанийн оффисыг чимэх гэнэ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыйй(27.123.214.2) 2018 оны 12 сарын 05

Очихоороо дээр нь 1000 төг тавья даа

0  |  0
Top