Мадурогийн амь насанд халдсан гэх парламентын гишүүнд 30 жилийн ял төлөвлөжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй тус улсын парламентын гишүүн Хуан Рекесенс буруутай нь нотлогдвол 30 жилийн хорих ял онооно гэж гишүүний өмгөөлөгч Хоэль Гарсия мэдэгджээ.  

Рекесенс тус улсын ерөнхийлөгч болон арга хэмжээнд оролцож байсан цэргийн алба хаагчдын амь насанд халдахыг оролдсон, эх орноосоо урвасан, төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан, терроризм, болон хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн зэрэг зургаан гэмт хэргээр яллагдаад байгаа юм.

Рекенсийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ оны арванхоёрдугаар сарын 18-нд болох гэнэ.

2018 оны наймдугаар сарын 4-ний өдөр Каракас хотноо болсон цэргийн жагсаалын үеэр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн зогсож байсан индэр рүү тэсрэх бодис шидсэний улмаас 7 цэргийн алба хаагч шархдсан билээ. Мадуро сөрөг хүчнийхэн болон Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг энэ хэргийг зохион байгуулсан хэмэн буруутгасан. Колумбын гадаад хэргийн яамны зүгээс энэ хэрэгт оролцоогүй болохыг мэдэгдсэн юм.

Венесуэлийн ерөнхийлөгчийн амь насанд халдсан хэргээр 14 хүн баривчлагдсаны дунд Рекесенс байв.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Вэнэсуэл(211.110.84.131) 2018 оны 12 сарын 05

Вэнсэрэй мос мадуро

0  |  0
Зочин(202.179.27.184) 2018 оны 12 сарын 05

Венесуэл улсыг сүйрүүлж байгаа хүн дээ

0  |  0
Учрал(202.131.239.70) 2018 оны 12 сарын 05

Мадуро амь насаа алдаагүй учраас Мадурогийн амь насанд халдахыг завдсан гэж тайлбарлавал хүмүүст ойлгомжтой байх.

0  |  0
Top