Францын Chanel компани бүтээгдэхүүндээ этгээд амьтдын арьс, үсийг ашиглахаа зогсоох шийдвэр гаргасан тухай дэлхийн загварын ордны ерөнхийлөгч Бруно Павловски мэдэгджээ.
Тус компани матар, гүрвэл, могой, далайн анхиан загасны арьсаар бүтээгдэхүүн хийхгүй гэнэ. Ангийн үсний талаар тэрбээр хэлэхдээ, загварын ордон ангийн жинхэнэ үс ашиглахгүй байгаа гэжээ.
Түүний хэлснээр, Chanel компанийн чанар, ёс зүйн шаардлагад нийцэх арьс олоход хүндрэлтэй болсон бөгөөд загварын ордон хиймэл арьс, нэхмэл давууг сонгох болжээ.
Chanel-ийн тэргүүн Карл Лагерфилд этгээд амьтдын арьсны нийлүүлэлт асуудалтай байна гээд эдгээр амьтдын арьснаас татгалзсан нь тус компанийн өөрийн сонголт юм хэмээн тодруулжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )