Японы эрэг орчимд өнгөрсөн шөнө /2018.12.06/ орон нутгийн цагаар 02.00 цаг орчимд АНУ-ын F/A-18 сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц KC-130 цэнэглэгч нисэх онгоцтой мөргөлджээ.
Тус хоёр онгоц АНУ-ын тэнгисийн явган цэргийн Ивакуни баазаас төлөвлөгөөт сургалтын нислэг үйлдэхээр хөөрөх үедээ мөргөлдсөн байна.
Сөнөөгч онгоцонд хоёр, цэнэглэгч онгоцонд таван нисгэгч байсан бөгөөд нэгийг нь Японы эрлийн баг олжээ. Нисгэгчийн биеийн байдал тогтвортой байгаа ч бусад зургаан нисгэгчийг одоогоор олдоогүй байна. Осол болсон газар эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа талаар Киодо Ньюс агентлаг мэдээлжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )